Бүтээгдэхүүний мэдээлэл
Хэмжээ:
TSA цоожийг ашиглах заавар Анхдагч код нь 0-0-0 бөгөөд дараах алхмуудыг хийснээр та кодыг өөрчлөх боломжтой: Цоожийг онгойлгохын тулд дискуудыг (b) одоогийн код дээр тааруулна. Үзэг эсвэл өөр багаж ашиглан дахин тохируулах товч дээр (a) дарна. Дискүүдыг (b) эргүүлэн хүссэн шинэ код оруулна. Дахин тохируулах товчийг (a) суллахын тулд С товчийг (c) түлхэнэ. Шинэ код амжилттай тохируулагдлаа. Та дээрх алхмуудыг дагаж хийснээр кодоо дахин өөрчилж болно. Хувийн кодоо цаашид ашиглахын тулд найдвартай газар бичиж хадгална уу.
Санал болгох бараа
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Эхний сэтгэгдлийг та үлдээгээрэй.
Amway™-ийн авсаархан, олон үйлдэлт чемодан нь ая тухтай аялал болон үр дүнтэй бизнес уулзалтад зориулагдан бүтээгдсэн. Уг чемоданыг Amway-н уламжлалт ногоон өнгөтэйгээр, орчин үеийн, минималист загвартайгаар хийсэн бөгөөд гар тээш болгон ашиглахад төгс тохирдог. Эвхэгдэж болдог тул чемоданыг ашиглаагүй үедээ овор хэмжээг нь багасгаж, хадгалах, тээвэрлэхэд эвтэйхэн болгож өгдөг. Шаардлагатай үед дэлгэж томсгосноор эд зүйлсээ хийх нэмэлт зай гаргаж болдог. Бат бөх их бие нь доторх юмнуудаа найдвартай хамгаалдаг, кодтой TSA системийн цоож нь ачаа тээшний аюулгүй байдлыг хангахын зэрэгцээ олон улсын агаарын тээврийн шаардлагыг хангадаг. Гол давуу талууд: Гар тээш болгоход тохиромжтой Эвхэгдэж, дэлгэгддэг загвартай тул хэрэгтэй үед чемодан дотор илүү их зайтай болдог Бат бөх, хөнгөн ABS хуванцар корпус/их бие Аялал зугаалгад аюулгүйгээр авч явахад зориулагдсан TSA цоож Amway-н уламжлалт өвөрмөц ногоон өнгөтэй Жигд, зөөлөн хөдөлгөөнтэй маневр сайтай дугуйнуудтай
* Хязгаарлагдмал тоо ширхэгтэй санал
Анхааруулга:
Бүтээгдэхүүнийг арчлахтай холбоотой зөвлөмж:
Хадгалалт:
Хадгалах хугацаа: