7 бүтээгдэхүүн
7 бүтээгдэхүүн олдлоо

Бусад бараа
eSpring™ Хүүхдийн буддаг ном
Хүүхдэд зориулагдсан eSpring™ буддаг ном нь таны хүүхдэд цагийг хөгжилтэй, үр бүтээлтэй өнгөрүүлэхэд нь туслахаас гадна бүтээлч сэтгэлгээг нь хөгжүүлэх болно. Энэ бол цэвэр ус, эрүүл мэнд, гэр бүлийн үнэт зүйлсийг харуулсан сэдэвтэй сонирхолтой зургуудаас бүрддэг 12 хуудастай ном юм. Энэхүү буддаг номыг хүүхдүүдэд зориулж тусгайлан бүтээсэн: том, ойлгомжтой зурагнууд нь будах үйл явцыг бүх насны хүүхдүүдэд хялбар, сонирхолтой болгож өгдөг. Будах явцдаа таны хүүхэд уран төсөөлөл, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж, нарийн ширийн зүйлд анхаарал хандуулж сурахаас гадна гарын ур дүйгээ хөгжүүлэх болно. eSpring™ буддаг ном нь дараах зүйлүүдэд хэрэг болно: гэртээ гэр бүлээрээ чөлөөт цагаа өнгөрүүлэхэд; уулзалтууд болон мастер классын үеэр тоглоход; арга хэмжээ, презентацийн үеэр хүүхэд саатуулахад; хүүхдүүдэд зориулан сонирхолтой, хэрэгтэй бэлэг болгон барихад. Энэ номны сонирхолтой 12 хуудас нь хүүхдэд тань уран сэтгэмжийг хөгжүүлэх, өөрийн өнгөлөг ертөнцийг бий болгох боломж олгохоос гадна eSpring™-тэй хамт цагийг хөгжилтэй, сонирхолтой өнгөрүүлэхэд туслах болно.
₮ 0

Бусад бараа
by Amway™ Үүргэвч
Amway™ -ийн загварлаг, олон үйлдэлт үүргэвч нь ажил, сургууль, аялал болон өдөр тутмын хэрэглээнд тохирсон универсал хэрэгсэл юм. Amway брэндийн лого бүхий хар өнгийн даруухан дизайн нь орчин үеийн, мэргэжлийн хэв маягийг тодотгож өгдөг. Тус үүргэвчийн нарийн деталь болгоныг бодолцож зохион бүтээсэн: ноутбук хийх зориулалтын тасалгаатай , бичиг баримт, гар утас болон хувийн эд зүйлсийг эмх цэгцтэй байршуулахад зориулагдсан дотор халаасуудтай. Гадна талд дараах зүйлүүдийг тооцоолсон байгаа: үнэ цэнэтэй зүйлс хийх болон юмаа хурдан гаргаж авахад зориулагдсан арын (нурууны) халаас, дагалдах хэрэгсэл болон жижиг сажиг зүйлүүдийг хийхэд зориулагдсан урд халаас , лонх эсвэл шүхэр хийхэд төгс тохирдог хоёр хажуугийн халаас. Биед эвтэйхэн өргөн мөртэй, авсаархан овор хэмжээтэй тул өдрийн туршид үүрсэн ч тав тухтай байх болно. Харин бөх материал нь энэ үүргэвчийг удаан эдэлгээтэй болгож өгдөг. * Хязгаарлагдмал тоо ширхэгтэй санал
₮ 204,860




