Бүтээгдэхүүний мэдээлэл
Санал болгох бараа
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Эхний сэтгэгдлийг та үлдээгээрэй.
Artistry Go Vibrant™ Зовхины усанд тэсвэртэй харандаа – сайхан харц, өөгүй нүүр будалтад зориулагдсан, байгалийн сайн сайхан бүхнийг өөртөө шингээсэн бүтээгдэхүүн юм. Найрлаганд нь багтсан байгалийн гаралтай орц найрлага нь зовхины нимгэн арьсыг тэжээн сэргээж, сайтар арчилж өгөх болно. Нүд будалтын Artistry Go Vibrant™ бүтээгдэхүүнүүдэд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх техникийн нүүрстөрөгч (хөө тортог), тальк, улаан кармин будаг агуулагдадгүй. Энэ харандаа нүд будалтын гоо сайхны бүтээгдэхүүнд төгс тохирсон шинэлэг, цэвэр найрлагаар хийгдсэн бөгөөд тогтоц сайтай тод, хурц өнгөөрөө таныг өдрийн туршид баярлуулах болно.
* DEF-MKUET045(8)-22146 (DERMAPRO Ltd) эмнэлзүйн судалгаа шинжилгээний дагуу.
Бүтээгдэхүүнийг сормуусны шугамын дагуу түрхэнэ. Крем маягийн, амархан гулган түрхэгддэг тул нүд будалтыг таатай, хялбархан болгож өгдгөөрөө давуу талтай. Хэрэглэсний дараа тагийг нь чаг хийн дуугартал нь чанга дарна. Artistry Skin Nutrition™ Нүүрний будаг арилгагч, арьс цэвэрлэгчийг (123791) ашиглан харандааны будгаа амархан арилгаж болно.