Бүтээгдэхүүний мэдээлэл
технологи дээр суурилсан
Санал болгох бараа
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Эхний сэтгэгдлийг та үлдээгээрэй.
Amway™ ARTISTRY EVER PERFECT™ шахмал пудр Арьсыг хуурайшуулахгүйгээр таатай мэдрэмж төрүүлдэг, маш хөнгөн тос мэт бүтэцтэй шахмал пудр нь арьсны өнгийг жигдрүүлж, өө сэвийг мэдэгдэхүйц далдалж өгдөг.
Энэхүү формула нь арьсанд шинэлэг, эрүүл харагдах төрхийг өгч, ус, арьсны чийгшил, халуун болон чийглэг уур амьсгалын нөлөөнд 24 цаг хүртэл тэсвэртэй.
Бүтээгдэхүүний цэвэр найрлага болон түүний гайхалтай үр нөлөө нь арьсанд онцгой тав тухтай мэдрэмж өгдөг тул тус пудр нь таны өдөр тутмын будалтын салшгүй нэг хэсэг болж хувирдаг.
Бүтээгдэхүүн нь нүүрний арьстай жигд уусах 8 өнгийн сонголттой бөгөөд зөөлөн тосон атлаа хамба хилэн мэт тансаг бүрхүүл үүсгэж, арьсан дээр амархан түрхэгдэж тараагддаг.
Тэжээллэг найрлагатай, дээд зэргийн нарийн бүтэц нь арьсыг жигд, толигор харагдуулахын зэрэгцээ хүрээлэн буй орчны сөрөг нөлөөнөөс хамгаалдаг.
Арьсанд ашиг тустай орцуудаар баяжуулсан Ever Perfect™ цувралын бүтээгдэхүүнүүд нь байгаль болон шинжлэх ухааны ололтуудыг нэгтгэн хослуулсан тул арьсыг арчилгаа сайтай, эрүүл харагдуулахад тусалдаг.
ARTISTRY EVER PERFECT™ шахмал пудр нь тогтоц сайтай, төгс үр дүнг эрхэмлэдэг хүмүүст зориулагдсан.
Торгомсог бүтэц нь дунд зэргээс эхлүүлээд зузаан хүртэл давхарлаж түрхэх боломж олгодог бөгөөд байгалийн хамба хилэн мэт булбрай зөөлөн төрхийг хадгалдаг.
Найрлага нь цаг агаарын халуунд, чийгшилд болон ус, хөлсөнд 24 цаг хүртэл тэсвэртэй байлгадгаас гадна арьсыг амарсан, эрүүл харагдуулдаг.
Artistry™ Clean бүтээгдэхүүний шаардлагыг хангасан Арьсны эмч нарын хяналт дор туршигдсан Харшил судлалын эмч мэргэжилтнүүдээр шалгагдсан Нүх сүв бөглөхгүй Бүх төрлийн арьсанд тохиромжтой Веган нийгэмлэгт бүртгэлтэй Амьтад дээр туршилт хийгээгүй Амьтны гаралтай орц агуулаагүй Шинжлэх ухаан болон хариуцлагатай үйлдвэрлэлийн арга барилаар баталгаажсан цэвэр найрлага Бүтээгдэхүүний найрлагыг Artistry Clean зарчим болон аюулгүй байдал, чанарын өндөр стандартад нийцүүлэн боловсруулсан.
Мөн бүтээгдэхүүн нь арьс болон харшил судлалын туршилтаар шалгагдсан.
Өө дарагч нь арьсны нүх сүвийг бөглөдөггүй бөгөөд бүх төрлийн арьсанд, тэр дундаа эмзэг арьсанд хүртэл тохирдог.
Түүний найрлагад амьтны гаралтай орц агуулаагүй.
Бүтээгдэхүүнийг бүтээхэд амьтан дээр туршилт хийгдээгүй бөгөөд веган нийгэмлэгт бүртгэгдсэн нь гоо сайханд ухамсартай хандаж, орчин үеийн хандлагыг илэрхийлнэ.
*Картон хайрцгийг (FSC стандартаар баталгаажсан цаасаар хийсэн картон хайрцаг) зохих шаардлага хангасан дахин боловсруулах байгууламж байгаа тохиолдолд дахин боловсруулж болно.
Amway™ ARTISTRY EVER PERFECT™ шахмал пудрийн солих запас борлуулагдаж байгаа учраас савыг нь солилгүйгээр бүтээгдэхүүнээ шинэчлэх боломжтой.
Ингэснээр бид хог хаягдлыг багасгаж, гоо сайхан болон байгаль орчиндоо ээлтэй, ухаалаг сонголтыг хийж байна.
Материалын сан
Бүтээгдэхүүнийг бодитоор харалгүйгээр пудрийн өнгийг хэрхэн зөв сонгох вэ? Аппликатороор бүтээгдэхүүнийг яг шаардлагатай хэсэгт түрхэж, хуруу, багс эсвэл спонжоор жигд тараана. Яг шаардлагатай хэсгийг далдлахад эсвэл тональ суурийн дээр давхарлан хэрэглэхэд тохиромжтой. Amway™ Artistry Future Glow™ арчилгаатай консилер нь арьсны өнгийг засч, нүүрний онцлогийг тодотгон, нүүрний өөр өөр бүсэд тохирсон өнгө сонгох боломжийг олгодог. Tone Tally үндсэн өнгө = 100 Танд ямар гоёл илүү зохидог вэ? Алтан Tone Tally +10 Мөнгөн Tone Tally -10 Аль аль нь Tone Tally +0 Тохой орчим дахь судаснуудаа ямар өнгөөр дүрслэх вэ? Нил ягаандуу Tone Tally -10 Хөхдүү Tone Tally +0 Ногоондуу Tone Tally +10 Нар танд хэрхэн нөлөөлдөг вэ? Tone Tally +10 Би амархан “түлэгддэг” Tone Tally -10 Би амархан борлодоггүй Tone Tally +0 Танд ямар өнгийн футболк илүү зохидог вэ? Цагаан Tone Tally -10 Зааны ясан Tone Tally +10
Tone Tally онооны дагуу арьсны суурь өнгө:
Солих блокийг солих заавар: