Бүтээгдэхүүний мэдээлэл
Atmosphere Mini™-ийн нарийн хэмжээсүүд:
Atmosphere Mini™ нь авсаархан овор хэмжээ багатай, хөнгөн жинтэй тул цэвэр агаар болон орон зайн хэмнэлт чухал байдаг унтлагын өрөө, хүүхдийн өрөө, оффис зэрэг жижгэвтэр өрөө тасалгаануудад байлгахад нэн тохиромжтой. Atmosphere Mini™ дууны даралтын товч мэдээлэл Шөнийн горим 28 дБА Бараг дуу гаргахгүй нам гүм ажилладаг. Өөрөөр хэлбэл, номын сан, дуу чимээ нэвтрүүлдэггүй студи эсвэл шөнөөр хөдөө тосгонд байгаа мэт намуухан дуу чимээний түвшин юм. Ихэнх хүмүүс дууны энэ түвшинг анзаардаггүй. Хурд 1 33 дБА Ийнхүү чимээ нь 1 метрийн зайнаас дуулдах шивнээ эсвэл чимээгүй ажиллаж буй компьютертэй дүйцэх дуу чимээний түвшин юм. Энэ түвшин нь ихэнх үйл ажиллагаанд, түүний дотор унтахад саад болохгүй. Хурд 2 42 дБА Энэ бол шөнийн цагаар гэрт ноёлдог анир чимээ, ажиллаж буй хөргөгч эсвэл намуухнаар ярилцах дуутай дүйцэх түвшин юм. Хурд 3 49 дБА Дуу чимээний энэ түвшин нь ердийн яриа, аяга таваг угаагч машин эсвэл кондиционерын чимээтэй дүйцнэ. Хэрэв хүн чимээ шуугианд мэдрэмтгий бол энэ түвшин түүнд анзаарагдах болно. Системийн ашиглалтын хүчин чадал Atmosphere Mini™ агаар цэвэршүүлэгч систем нь хамгийн дээд хурд дээрээ (3) 20 ваттаас бага эрчим хүчийг зарцуулдаг бөгөөд энэ нь долоо хоногт 7 өдөр, хоногт 24 цагийн турш дээд хурд дээрээ ажиллахад жилд 170 кВтц-аас бага тог хэрэглэнэ гэсэн үг. Atmosphere Mini™ агаар цэвэршүүлэгчийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ болон жилийн эрчим хүчний зарцуулалтыг хурд тус бүрээр харуулсан хүснэгтийг доор толилуулав. Систем сонгосон хурд дээрээ бүтэн жилийн турш хоногт 24 цаг ажиллана гэж тооцоолсны үндсэн дээр жилийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг нь бодож гаргадаг. ХУРД ХҮЧ (W)
Санал болгох бараа
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Эхний сэтгэгдлийг та үлдээгээрэй.
Amway компанийн Atmosphere Mini™ агаар цэвэршүүлэгч нь цаг хугацааны шалгуурыг давсан чанартай агаар цэвэршүүлэх технологийг санал болгон таны эрүүл мэндэд санаа тавьдаг. Эрүүл мэндэд цэвэр агаар нэн чухал болсон өнөө үед Atmosphere Mini™ нь таны гэр оронд эрүүл агаартай орчныг бүрдүүлэхэд зайлшгүй шаардлагатай туслагч болох болно. Байшингийн хана биднийг гадны бохирдлоос хамгаалдаг гэж бид боддог байсан. Гэтэл өрөө тасалгааны агаарын чанар гадааныхаас 2-5 дахин бохир байдаг болж таарсан. Гурван үе шаттай шүүлтүүрийн системийн ачаар Atmosphere Mini™ нь 0,0024 микрон хүртэлх хэмжээтэй жижиг хэсгүүдийн 99,99% -ийг шүүж, агаарыг цэвэршүүлдэг. Авсаархан бөгөөд загварлаг дизайн Atmosphere Mini™ нь орчин үеийн дизайныг дэвшилтэт технологитой хослуулсан бөгөөд цэвэр агаараар хангаад зогсохгүй гоо зүйн таашаал өгдөг. Чамин гоёмсог гаднах төрх нь ямар ч интерьерд зохицдог. Авсаархан хэмжээтэй хүчирхэг төхөөрөмж. Цагт 220 шоо метр бохирдсон агаарыг үр дүнтэй шүүж цэвэрлэдэг. 18.6 м² хүртэлх өрөөнд төгс тохирдог. Atmosphere Mini™ ямар хүмүүст зориулагдсан бэ? ХҮҮХЭД БОЛОН ХӨГШЧҮҮЛТЭЙ ГЭР БҮЛҮҮД Хүүхдийн уушиг мөн ахмад буурлуудын маань суларсан дархлаа нь бохирдсон агаарт хэт мэдрэмтгий байдаг. Агаар цэвэршүүлэгч систем нь гэр бүлийн бүх гишүүдийг эрүүл байлгахад тусалдаг. АМЬСГАЛЫН ЗАМЫН ЭМГЭГТЭЙ ХҮМҮҮС Астм болон харшилтай хүмүүст зориулагдсан найдвартай, олон улсын 2 сертификатаар баталгаажсан шийдэл. ОФФИС, ДЭЛГҮҮР, БИТҮҮ ӨРӨӨ ТАСАЛГААНД АЖИЛЛАДАГ ХҮМҮҮС Цэвэр агаар ядаргаа тайлахад туслахаас гадна өвчин тархах эрсдлийг бууруулдаг. ЧАНАРТАЙ НОЙРЫГ ЧУХАЛЧИЛДАГ ХҮМҮҮС Энэ төхөөрөмжийг ашигласнаар нойрны чанар сайжирдаг болох нь олон улсын SleepScoreLabs сертификатаар батлагдсан. ГЭРТЭЭ АМЬТАН ТЭЖЭЭДЭГ ХҮМҮҮС 3 in 1 шүүлтүүрийн систем нь гэрийн тэжээвэр амьтдын үс, үнэр, харшил үүсгэгчийг үр дүнтэй арилган гэрт тань сайхан цэвэр цэнгэг агаарыг бий болгоно. Материалын сан
MN_Atmosphere Mini_1 from Amway on Vimeo Playing in picture-in-picture Play 00:00 00:36 Settings Speed Picture-in-Picture Fullscreen Show controls Settings Quality Auto Speed 2x 1.5x 1.25x 1x 0.75x 0.5x MN_Atmosphere Mini_2 from Amway on Vimeo Playing in picture-in-picture Play 00:00 00:35 Settings Speed Picture-in-Picture Fullscreen Show controls Settings Quality Auto Speed 2x 1.5x 1.25x 1x 0.75x 0.5x Amway™ Healthy Home аппликейшнээр дамжуулан төхөөрөмжийг алсын зайнаас удирдаж болдо Amway™ Healthy Home аппликейшныг ашигласнаар та төхөөрөмжтэйгээ илүү үр дүнтэй, тав тухтай харьцах хэд хэдэн чухал давуу талуудыг эдлэх болно. АГААРЫН ЧАНАРЫГ БОДИТ ЦАГ ХУГАЦААНД ХЯНАДАГ Агаарын чанараа бүтэн хоногийн туршид тасралтгүй хянаарай! Бодит цаг хцгацааны ухаалаг хяналт нь агаарын тань чанар муудаж байгаа талаар тэр дор нь мэдэж аван, эрүүл мэнд, тав тухаа хангах хамгийн тохиромжтой нөхцлийг бүрдүүлэх боломжийг танд олгох болно. ОЛОН ТӨХӨӨРӨМЖИЙГ АЛСЫН ЗАЙНААС УДИРДАЖ БОЛДОГ Та хяналтыг дэлхийн хаанаас ч хийх боломжтой! Ухаалаг утас эсвэл таблетаараа олон төхөөрөмжийг нэгэн зэрэг удирдан гэртээ цээж дүүрэн амьсгалах төгс орчинг ганцхан товшилтоор бүрдүүлээрэй. ШИНЭ ШҮҮЛТҮҮРИЙГ АППЛИКЕЙШНЭЭСЭЭ ШУУД ЗАХИАЛААРАЙ Хэзээ ч үл тасалдах цэнгэг агаар. Шүүлтүүрийг ганцхан товшилтоор захиалах боломжтой тул гэрээсээ гаралгүйгээр аюулгүй, цэвэр агаараар үргэлж хангагдах боломжтой. ШҮҮЛҮҮРИЙН ТӨЛӨВ БАЙДЛЫН ТАЛААРХ МЭДЭГДЭЛ Шүүлтүүр тань ямар байдалтай байгааг яг хэрэгтэй цагт нь танд мэдэгдэж байх болно! Шүүлтүүрийг солих цаг болсныг төхөөрөмж өөрөө автоматаар сануулдаг бөгөөд мөн ажиллах хуваарийг нь амьдралын тань хэмнэлд тохируулах боломжийг танд олгох болно. Amway™ Healthy Home аппликейшныг татаж авах 1. Хэрэв та Android утастай бол Google Play дээр, iPhone ашигладаг бол App Store товчлуур дээр дараарай. 2. Дэлгүүрээс аппликейшнээ олоод «Суулгах» эсвэл «Татаж авах» дээр дарна. 3.Татаж дуустал нь хүлээгээд аппликейшнээ нээнэ. 4. Дэлгэц дээрх зааврых нь дагуу тохиргоог нь хийж, аппликейшнээ ажиллуулаарай.