Бүтээгдэхүүний мэдээлэл
НАЙРЛАГЫН ИЛ ТОД БАЙДАЛ Satinique™ - энэ бол үр дүн гэхээс илүү жижиг деталь болгоныг чухалчилж авч үздэг нарийн үйл явц юм. Бид ургамлын гаралтай хамгийн сайн орц найрлагыг сонгож, зөвхөн таны үсийг төдийгүй хүрээлэн буй орчныг хамгаалах байгальд ээлтэй найрлагыг боловсруулдаг. Биологийн задралд ордог найрлага - усаар зайлахад бүрэн уусаж арилдаг бөгөөд байгальд ямар ч ул мөр үлдээдэггүй Амьтад дээр туршдаггүй - гоо сайханы бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ хүмүүнлэг, ёс зүйтэй ханддаг Веган сертификаттай - амьтны гаралтай орц найрлага агуулаагүй РН-ийн тэнцвэрийг оновчтой түвшинд хадагладаг – хуйхны эрүүл байдлыг дэмждэг Арьс болон харшил судлалын мэргэжитнүүдийн шалгуурыг давсан Байгалийн гарал үүслийн индекс: 85% (Олон улсын ISO 16128 стандарт). Веган нийгэмлэгт бүртгэлтэй Амьтад дээр туршдаггүй Биологийн задралд ордог найрлагатай (усаар зайлахад бүрэн арилж уусдаг бүтээгдэхүүнүүд) Тэнцвэрийг хадгалах зорилгоор рН түвшинг бага зэрэг хүчиллэг болгосон Савлагааны орц найрлагынх нь 30% нь дахин боловсруулсан материалаар (PCR) хийсэн. Water/Aqua/Eau, Sodium C14-16 Olefin Sulfonate, Cocamidopropyl Betaine, Cocamidopropyl Hydroxysultaine, Glycol Distearate, Sodium Chloride, Fragrance/Parfum, Glycerin, Sodium Benzoate, Benzyl Alcohol, Hydroxypropyl Methylcellulose, Citric Acid, Sodium Lauroyl Sarcosinate, Guar Hydroxypropyltrimonium Chloride, Prunus Amygdalus Dulcis (Sweet Almond) Oil, Tetrasodium EDTA, Creatine, Ethylhexyglycerin, Sodium Hydroxid e, Glycereth-26, Phenoxyethanol, Lauric Acid, Tocopherol, Helianthus Annuus (Sunflower) Seed Oil, Hydrolyzed Quinoa, Argania Spinosa Kernel Oil, Hydrolyzed Adansonia Digitata Seed Extract, PPG-12-Buteth-16, Sodium Hyaluronate, Propylene Glycol, Ceramide NP, Phytosphingosine, Hydrogenated Lecithin, Myristic Acid, Potassium Sorbate, Hexyl Cinnamal, Limonene, Linalool. Бүтээгдэхүүний өнгө: сувдан цагаан (дулаан, гөлгөр) Хэмжээ: 750 мл Хадгалах нөхцөл: +5°C -аас +25°C хүртэлх хэмд хадгална Хадгалах хугацаа: Савлагааны гадна талд заасан үйлдвэрлэсэн өдрөөс хойш 36 сар. Багцын дугаарыг савлагаан дээр заасан байгаа Үйлдвэрлэсэн: АНУ
Санал болгох бараа
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Эхний сэтгэгдлийг та үлдээгээрэй.
ЭРЧ ХҮЧТЭЙ ЭРҮҮЛ ҮСНИЙ ГОО САЙХАН УГНААС ЭХЭЛДЭГ Satinique™ – Үсийг торгомсог болгох зориулалттай цуврал бүтээгдэхүүнүүд Satinique™ брэндийн өвийн гол үнэт зүйл нь зөвхөн ховор ургамлын орц найрлагыг сонгож, ургуулах урлагаас илүүтэйгээр байгалийн хүч болон үс арчилгааны дэвшилтэт хөгжлийг хослуулсан өвөрмөц технологи бүтээх боломжийг бидэнд олгосон 60 жилийн шинжлэх ухааны туршлагад оршиж байгаа юм. Satinique™ Үсийг торгомсог болгох зориулалттай чийгшүүлэгч шампунь Энэхүү бүтээгдэхүүн нь хуурай, ширэлдсэн, гундсан үсийг гүн чийгшүүлж, нөхөн сэргээх зориулалттай. Үсийг чийгээр хангаж, зөөлөн, гялалзсан, илүү дуулгавартай болгож, толийлгодог. Гиалуроны хүчил, ургамлын гаралтай уураг болон бүйлсний тос зэрэг идэвхтэй найрлага нь үсний бүтцийг бэхжүүлж, гэмтлээс хамгаалж, чийгийг удаан хугацаанд хадгалахад тусалдаг*. Энэ бүтээгдэхүүн хэнд зориулагдсан вэ: Энэхүү бүтээгдэхүүн нь хуурай, гэмтсэн, будагтай, хэвэнд орох дургүй үсэнд тохиромжтой бөгөөд үсээ толигор, гялалзсан, эрүүл харагдуулахыг хүссэн хүн бүхэнд зориулагдсан. Гэр бүлийн бүх гишүүд, мөн 3-аас дээш насны хүүхдүүд хэрэглэхэд аюулгүй. Хэрэглэсний дараах үр нөлөө: Өтгөн хөөс нь хуйх, үсний бохирдол, илүүдэл тослогийг ямар ч ул мөр үлдээлгүйгээр үр дүнтэй цэвэрлэнэ. Эрчимтэй чийгшүүлэлт - үсийг чийгээр хангаж, гялалзсан зөөлөн болгоно. Үсний хайрсан давхаргыг нөхөн сэргээн, хамгаалснаар чийгийг илүү удаан хадгалдаг. Амархан хөвсийдөг үсийг торгомсог, дуулгавартай болгосноор хэлбэрт оруулахад илүү амарчилдаг* Эхний хэрэглээнээсээ л үсэнд шаардлагатай амин чухал чийгээр тэтгэж, нөхөн сэргээж, хамгаалдаг.* Хэрэглэсний дараа тэр даруй чийгшлийн түвшинг нэмэгдүүлэхээс гадна 8 ба 24 цагийн дараа ч хадгалсан хэвээрээ байдаг.**
**125 хэрэглэгч оролцсон №23-0227 тоот хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаанд үндэслэв. Satinique™ үсийг толигор болгох зориулалттай цуврал бүтээгдэхүүний шампунь болон ангижруулагчтай хослуулан хэрэглэсэн үр дүн.
ЭРЧ ХҮЧТЭЙ ЭРҮҮЛ ҮСНИЙ ГОО САЙХАН УГНААС ЭХЭЛДЭГ Тестийг бөглөөд Satinique™-ийн аль цуврал бүтээгдэхүүнүүд нь танд илүү сайн тохирохыг нь мэдээд аваарай! Тохирлын мэдэгдэл Нэмэлт материалыг татаж авах
* 100 оролцогчидтой Хэрэглэгчийн сэтгэл ханамжийн №23-0227 тоот судалгаанд үндэслэсэн. Үсийг торгомсог болгох зориулалттай Satinique™ ангижруулагчтай хамт хэрэглэхэд.
Хэрэглэх арга 1 Нойтон үсэндээ бага хэмжээний шампунь түрхэж, хөөсөртөл нь массажлаад сайтар зайлна. 2 Дараа нь ангижруулагчийг үсний уртын дагуу жигд тараан түрхэж, уганд хүргэхгүйгээр 1–2 минут байлгаад угаана. 3 Дээд зэргийн үр дүнд хүрэхийн тулд иж бүрэн арчилгааг хамтад нь хэрэглээрэй.