Бүтээгдэхүүний мэдээлэл
Алхам 1 Бэлтгэл. Арьсыг цэвэрлэж, тоник түрхэнэ. Алхам 2 Серум. Artistry Skin Nutrition™ Витамин С болон гиалуроны хүчлийн серумыг арьсандаа түрхэнэ. Алхам 3 Тэжээл. Artistry Skin Nutrition™ цувралын SPF шүүлтүүргүй чийгшүүлэгч бүтээгдэхүүнээр арьсаа чийгшүүлнэ. Алхам 4 Шөнийн маск. Массажны хэрэгслийн доод хавтгай хэсгийг ашиглан нөхөн сэргээх, тайвшруулах үйлчилгээтэй шөнийн маскнаас алганыхаа ар тал дээр бүйлсний дайтай хэмжээгээр гаргана. Нүүр болон хүзүүндээ жигд тараана. Зөөлөн алгадах замаар арьсанд гүйцэт шингээж өгнө. Онцгой ихээр арчлахыг хүсвэл родийн бүрээстэй T-хэлбэрийн массажны хэрэгслийн толгойг ашиглан нүүрэндээ зөөлөн иллэг хийнэ.
Санал болгох бараа
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Эхний сэтгэгдлийг та үлдээгээрэй.
Аrtistry Skin Nutrition™ Нүүрний арьсыг нөхөн сэргээн, тайвшруулах үйлчилгээтэй шөнийн маск Шөнө – өөртөө зориулах цаг! Artistry Skin Nutrition™ шөнийн шинэ маск нь таны оройн арьс арчилгааны үр нөлөөг сайжруулж, арьсыг чийгшүүлэн, тайвшруулж, нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй бөгөөд хамгаалалтын давхаргыг бэхжүүлж, илүү толигор, амарсан харагдуулна. Artistry Skin Nutrition™ Шөнийн маск нь шинжлэх ухааны болон байгалийн гаралтай орцуудын төгс зохицсон хослолыг агуулсан арьсыг чийгшүүлэх дэвшилтэт найрлагатай. Веган нийгэмлэгт бүртгэлтэй Амьтны гаралтай орц найрлага агуулаагүй. Амьтан дээр туршдаггүй Азийн центеллагийн ферментжүүлсэн ханд нь 8 цагийн туршид 2 дахин* илүү тайвшруулж, 7 дахин их* чийгшүүлнэ. Ниацинамид – В3 витамины нэг хэлбэр бөгөөд арьсны өнгийг мэдэгдэхүйц жигдлэн, чийгийн шаардлагатай түвшинг хадгалахад тусалдаг. Шөнийн маск нь ARTISTRY Skin Nutrition™ цувралд агуулагдах бидний нэрийн хуудас болсон Nutrilite™-ийн цагаан чиа үрийг агуулдаг бөгөөд арьсны хамгаалалтын давхаргыг бүрэн бүтэн байлгахаас гадна антиоксидантан үйлчилгээтэй үзүүлдэг. Тан хуа цэцэг, цикорийн үндсийн пребиотик зэрэг ургамлын гаралтай шинэ найрлага нь арьсны усны тэнцвэрт байдлыг хадгалж, арьсыг чийгшүүлдэг. Лаванда цэцгийн болон бергамотын тусгайлан сайтар сонгосон эфирийн тос нь унтахын өмнө тайвшруулж, стресс тайлахад тустай сайхан үнэрийг бий болгодог.
*Азийн центеллагийн ферментжүүлээгүй хандтай харьцуулбал