Бүтээгдэхүүний мэдээлэл
Ойлгомжтой, хэрэглэхэд эвтэйхэн амар хэрэглээ Арьс арчилгааны процедурыг эхлүүлэхэд л Artistry Derma-Architect™ нь дээд зэргийн тохь тухыг мэдрүүлдэг. Тус төхөөрөмж нь Skin Fitness эсвэл Skin Nutrition гэсэн хоёр цагаригийн алийг нь суурилуулсныг автоматаар тогтоож, тохирох горимыг идэвхжүүлдэг. Та дэлгэцэн дээрх гарт эвтэйхэн товчлууруудыг ашиглан өөрт тохирох эрчмийн түвшинг (чанга, сулыг) сонгоход л хангалттай. Ямар ч төвөгтэй тохиргоо байхгүй - бүх үйлдлүүд нь ойлгомжтой байдаг. Төхөөрөмж аль горимыг сонгох, одоо нүүрний аль хэсэг дээр ажиллаж байгааг харуулахаас гадна дараагийн хийх алхмыг тань танд сануулах болно. Төхөөрөмжийн чичиргээ, дэлгэц дээрх харагдах дохио, дууны мэдрэгчүүд нь нүүрний дараагийн хэсэгт хэзээ шилжихийг танд сануулах болно. Эрүүл, гэрэлтсэн сайхан арьс SKIN NUTRITION VITAMIN C SKIN CARE Skin Nutrition горим Өдөр бүр / өдөр, оройд 1 Дэх өдөр 2 Дэх өдөр 3 Дэх өдөр 4 Дэх өдөр 5 Дэх өдөр 6 Дэх өдөр 7 Дэх өдөр SKIN FITNESS Skin Fitness горим Долоо хоногт хоёр удаа / оройд 1 Дэх өдөр 2 Дэх өдөр 3 Дэх өдөр 4 Дэх өдөр 5 Дэх өдөр 6 Дэх өдөр 7 Дэх өдөр Өглөө SKIN NUTRITION VITAMIN C SKIN CARE Орой SKIN NUTRITION VITAMIN C SKIN CARE + SKIN FITNESS Видео Инструкция Derma ArchitectArtistry Derma Architect - YouTube Tap to unmute Видео Инструкция Derma ArchitectArtistry Derma Architect 102K subscribers Watch on Live now (NO ADS ) Peaceful November with Snoopy & Woodstock 🧡 Cozy Fall Jazz for Relaxation 2 weeks ago 2:01:09 Deep Work Music - Ambient Focus Music And Productivity Playlist For Deep Concentration 1 month ago 5:00:09 5 Hour Timer 7 years ago 3:04:21 Cozy November Fireplace 🍂 Slow Piano Jazz & Crackling Fire for Reading and Relaxation 6 days ago 2:16:55 CHINESE MEGASTRUCTURES | Wonders of Engineering 3 weeks ago 18:19 THE IRS JUST RELEASED 2027 TAX RULES — PEOPLE BORN IN THE 40s, 50s & 60s WILL PAY MORE?! 3 days ago 43:59 Man Turns WWII-Era Stone Ruin Into Dream Home In Just One Year | Start To Finish @Luxon Bushcraft 2 months ago 2:08:30 Nervous System Healing (777 Hz) | 2 hours handpan music | Malte Marten 1 month ago 8:01 Caught Red-Pawed! What Will This Puppy Do When Mom Cat Finds Him? 2 weeks ago Live now (NO ADS) November Coffee Morning with Snoopy 🍂 Relaxing Jazz Music in a Cozy Village Cafe 9 days ago 3:03:41 November Autumn Forest 4K 🍁 Nature Relaxation Film - Peaceful Music, Stress Relief & Better Sleep 8 days ago Artistry Derma-Architect™ аппаратыг ямар хүмүүс ашиглаж болохгүй вэ? Филлер (дүүргэгч), ботокс болон бусад гоо сайхны мэс засал хийлгэсэн хүмүүст энэ аппаратыг дор хаяж 2 долоо хоног хэрэглэхгүй байх, эсвэл дерматологчийн (арьсны эмч) зөвлөсний дагуу хэрэглэхийг зөвлөж байна Гоо сайхны мэс засал хийлгэсэн хүмүүст дор хаяж 8 долоо хоног хэрэглэхгүй байхыг зөвлөдөг Зүрхний аппараттай эсвэл өөр аппарат суулгасан хүмүүс Арьс арчилгааны процедурын дараа дор хаяж 2-3 хоног скраб/гуужуулагч хэрэглэхгүй байхыг зөвлөдөг Хурц халдварт болон вирусийн гаралтай өвчин туссан үед Наранд хүчтэй шарагдсаны дараа 18 нас хүрээгүй хүмүүс Жирэмсэн болон хөхүүл үед Derma Architect төхөөрөмжийг ашиглах заавар Derma Architect™ асуулт ба хариулт
Санал болгох бараа
Одоогоор сэтгэгдэл байхгүй. Эхний сэтгэгдлийг та үлдээгээрэй.
Өөртөө хэрхэн цаг гаргах вэ Орчин үеийн амьдралын хэмнэлд ихэвчлэн өөртөө цаг зав гаргах боломж гардаггүй. Та хайртай хүмүүстээ анхаарал халамж тавьж, хэцүү шийдвэр гарган урагш тэмүүлдэг бол өөртөө харин анхаарал халамж тавихаа үргэлж хойшлуулдаг. Гэтэл арьс тань хүлээгээд байхгүй шүү дээ. Арьс тань ядаргаа, стресс, биеийн махбодын дотоод нөөцийн дутагдлыг тэр дор нь толины тусгал шиг харуулдаг. Artistry Derma-Architect™ бол зүгээр нэг энгийн арьс арчилгаа биш, харин гэрийн нөхцөлд гоо сайхандаа анхаарал тавих боломжтой болж байгааг илтгэх цоо шинэ эрин үе юм. Гоо зүй болон шинжлэх ухааныг хослуулан бүтээсэн тус төхөөрөмж нь мэргэжлийн түвшний технологи ашиглан арьсанд тань эхний хэрэглээнээс л мэдэгдэхүйц үр дүнг өгч чаддаг. Хэрэглэхэд эвтэйхэн, үр дүн сайтай, шинжлэх ухааны үндэслэлтэй мэргэжлийн гоо сайханы арьс арчилгааг амьдралынхаа хэмнэлд тохируулах бүрэн боломжтой боллоо Нас ахих тусам байнга хэрэглээд заншсан арьс арчилгаа яагаад үр дүн өгөхөө больдог вэ? 25 наснаас хойш коллагены үйлдвэрлэл жил ирэх тусам ойролцоогоор 1% -иар буурч эхэлдэг. Харин 35 наснаас хойш арьсны нягтрал буурч, бодисын солилцоо удаашран нүүрний хэлбэр алдагдаж эхэлдэг. Энэ бол жам ёсны үйл явц юм. Энэ үе шатанд арьсны гүн рүү нэвтэрч, шинэчлэлт явагдаж эхэлдэг давхаргуудад очин үйлчилж чаддаг арчилгаа шаардлагатай болдог. Энэ бол санаа зовних шалтгаан биш шүү - зүгээр л арьс тань «Одоо надад илүү гүн, сайтал бодолцож боловсруулсан арчилгаа хэрэгтэй» гэсэн дохиог илгээж байгаа нь тэр юм. Насжилттай холбоотой өөрчлөлтүүд явагдах гол шалтгаан нь коллагены үйлдвэрлэл буурах явдал юм Коллаген бол дермис давхаргын бүтцийн уураг бөгөөд энэхүү давхаргын эзлэхүүний 75% -ийг бүрдүүлдэг. Коллаген нь арьсны бат бөх, уян хатан чанар, нягтаршлыг нь хариуцдаг. Нас ахих тусам коллагены ширхгүүд богиносож, наалдан (гликацийн процесс), нийлэгжилт нь удааширдаг. 25 нас хүрсний дараа коллагены ялгаруулалт аажмаар буурч эхэлдэг: 30 хүрсний дараа мэдэгдэхүйц, харин 40 гарсны дараа огцом буурдаг. Арьс нимгэрч, хэлбэр болон уян хатан чанараа алдан унждаг. Коллаген нь арьсны гүн давхаргад үүсдэг тул арчилгаагаа тийш нь чиглүүлэх хэрэгтэй. Гоо сайхны бүтээгдэхүүнүүд арьсны гадаргуу дээр ажилладаг, иймд дермис давхаргад коллагены ялгаруулалтыг эхлүүлэхийн тулд гүн нэвтрэн ажиллах чадвартай технологи шаардлагатай болдог. Өөртөө арай илүү анхаарал халамж тавихад л хангалттай Өглөө эсвэл оройдоо 15 минут зарцуулахад таны хувьд тийм ч их биш ч гэлээ арьс тань баярлалаа гэж хэлэхэд хангалттай хугацаа юм. Хэцүү, төвөгтэй биш, харин тогтмол арчилгаа хамгийн чухал байдаг. Нэг шөнийн дотор гэрэлтсэн, толигор, чанга арьстай болно гэж байхгүй. Энэ бол сахилга бат, цогц арга барилын үр дүн юм. Artistry Derma-Architect™ бол арьс арчилгааны сайтар бодож, боловсруулсан системийн нэг хэсэг юм. Энэ системд технологиуд нь Artistry Skin Nutrition™-ийн серумууд болон арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдтэй уялдаа холбоотойгоор ажилладаг бөгөөд ингэснээрээ харагдахуйц үр дүнг өгч, өдөр тутмын арьс арчилгааны алхам бүрийг таньилүү үр дүнтэй болгож сайжруулдаг. Энэ бол зүгээр нэг аппарат биш, харин Artistry-ийн арьс арчилгааны бүтээгдэхүүний үр нөлөөг бүрэн утгаар нь өдөр бүр нээж мэдрэх боломж юм. Таны амьдралын хэв маягтай зохицдог арьс арчилгаа Artistry Derma-Architect™: нь ажил, гэр бүл, хувийн зорилгоо хослуулан завгүй амьдралаар амьдардаг, арьсандаа анхаарал тавьдаг хэрнээ арчилгаанаасаа илүү мэдэгдэхүйц үр дүн авахыг хүсдэг, гоо сайханы салонд очиж дэмий цагаа үрдэггүй хэрнээ мэргэжлийн арчилгааг эрхэмлэдэг хүмүүст зориулагдсан юм. Бүх насны, бүх төрлийн арьстай эрэгтэй, эмэгтэй хүмүүст тохирно. Derma-Architect™ нь Artistry Skin Nutrition™ гоо сайхны бүтээгдэхүүнүүдийн үйлчилгээг сайжруулж, арьсны илүү гүн давхарга руу, үр дүнтэй үйлчилгээ үзүүлэхэд нь тусалдаг. Бүх төрлийн арьсанд тохирно. Шалгагдсан Derma-Architect™ хуурай, тослог, холимог, мэдрэмтгий гээд бүх төрлийн арьсанд тохирдог. Горим болгонд нь тухайн хүний арьсны мэдрэмтгий байдалд тааруулан чанга сулыг нь тохируулж болдог түвшнүүд байдаг. Энэ төхөөрөмж арьс судлалын болон харшлын тест, туршилтуудад хамрагдсан. Түүнчлэн аюулгүй байдал болон арьсны цочрол үүсгэж байгаа эсэх талаас нь туршсан байгаа. Төхөөрөмжийг жилийн туршид, арьс арчилгааны аль ч үе шатанд, өдөр тутмын гоо сайхны арчилгааны нэг хэсэг болгон ашиглах боломжтой. Нөхөн сэргэх, шинэчлэгдэх, уян хатан болох зэрэг арьсны жам ёсны үйл явцуудыг эпидермисийн давхаргад стресс үүсгэж, хүчлэхгүйгээр зөөлөн аргаар сайжруулдаг. 12 сар Худалдаж авах! Материалын сан
* Skin Fitness горимд Контакт гелийн (ар. 127784) тусламжтайгаар ажилладаг.